
Адель нисэх онгоцны буудал руу явахдаа гурван сартай нялх үрээ олны нүднээс харамлан, энгэртээ тас тэвэрч, толгойг нь цагаан даавуугаар халхлан нуусан байжээ. Харин Адель хар нүдний шил зүүж, доошоо тонгойн нүүрээ нууж, бие хамгаалагчдаар хүрээлүүлсээр машиндаа суун явж одсон байна. Тэрбээр өдийг хүртэл хүүгийнхээ нэрийг олон нийтэд зарлаагүй, хүүгээ харуулахыг ч хүсэхгүй байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, түүний дуулсан “Skyfall” дуу “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг саундтрек номинацид нэр дэвшээд байгаа юм.

Б.АНХТУЯА