Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, “Чингис хаан” нэр, “Чингис хааны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хаягжуулалтын тухай хуулийн төсөл, Мэдээлэл холбооны сүлжээний давхардлыг арилгах талаар авах арга хэмжээний тухай, Гарын үсэг зурах эрх олгох тухай, Тогтоолд өөрчлөлд оруулах тухай, Хамтран ажиллах хөтөлбөр батлах тухай, Мөнгөн шагнал олгох тухай, Малчдын хоршоог хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг багтжээ. Мөн нууцын зэрэглэлтэй нэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Түүнчлэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт 2012 онд ТББ-тай хамтран ажилласан дүнгийн тухай, Боловсрол, шинжлэх ухааны сайдын гадаад томилолтын тухай, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын тухай Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж.
Т.МАША