
Нэгдсэн хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн ял эдлэж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардан тус намын таван эмэгтэй нойтон өлсгөлөн зарлах тухайгаа өчигдөр мэдэгдсэн. Өлсгөлөн зарласан эсэхийг МАХН-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодрулахад “Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон бусад байгууллагаас өлсгөлөн зарлахыг албан ёсоор зөвшөөрөөгүй. Гэхдээ зарим нь өлсгөлөн зарлаад эхэлсэн байх аа” гэв.
Өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн дэмжигчид өчигдөр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгч, эмчийн үзлэгт хамрагдсан бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр мэдэгдэл гаргасан эмэгтэйчүүд бүгд суурь өвчтэй болох нь эрүүл мэндийн үзлэгээр илэрсэн тул өлсгөлөн зарлах боломжгүй гэж эмч нар хориглож байгаа гэнэ.
Д.ЖАРГАЛ