
Албаныхны мэдээлж байгаагаар хөрсний гулгалт орон нутгийн цагаар 8:20 минутад эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 17 айл өрх орон гэргүй болоод байгаа юм байна. Өнгөрөгч аравдугаар сард мөн хөрсний гулгалтын улмаас Зэнсианг хот болон зэргэлдээх Йлианг хотын нийт 19 хүн амиа алдсан бол есдүгээр сард 5.7 магнитутын газар хөдлөлтийн улмаас 81 хүн амь насаа алдсан байна.
Э.АНХТУЯА