
Эрүүл мэндийн яамнаас Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчдыг чадваржуулах сургалтыг нэгдүгээр сарын 14-ний 09.00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал нээж үг хэлэх бөгөөд уг хуралд нийслэл, орон нутгийн МХГ-ын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч гээд нийт 51 хүн оролцох ажээ.
У.БОЛОР