Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд хаалттай мэдээлэл хийж байна. Ерөнхийлөгчийн мэдээллийн талаар одоогоор таамаглалаас мэдээлэл бол байхгүй, ч аюулгүй байдлын чиглэлээр мэдээлэл хийнэ гэж албаны хүмүүс мэдэгдээд байгаа. Ерөнхийлөгчийн мэдээлэлд УИХ-ын бүх гишүүн, Засгийн газрын гишүүд оролцож байгаа аж. Монгол Улсын ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд жил бүр ийм мэдээлэл хийдэг уламжлалтай юм.
Б.СҮХ