Хүүхдийн тэтгэмж олгох тухай хуулийн төслөөр санал авна

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Хүүхдийн тэтгэмж олгох тухай хуулийн төслөөр санал авна

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Оюунхорол, Р.Гончигдорж нар Хүүхдэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд 18 нас хүртэлх хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгохоор тусгасан бөгөөд энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр заасан байна. Хууль санаачлагчид уг хуулийн төслөөр Засгийн газрын саналыг авахаар өнөөдөр Ерөнхий сайдад танилцуулах аж. Хүүхдийн мөнгийн дахин олгож эхлэх тухай асуудал хаврын чуулган эхэлсэн цагаас хойш намуудын бүлэг дээр яригдсан ч, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг хүүхдийн мөнгийг амьдралын баталгаажих түвшингээс доогуур айл өрхүүдийн хүүхдэд ялгавартайгаар олгох санаачилга гаргасан нь олон нийт болоод хэвлэл мэдээллийнхний зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгараад байсан билээ. Тиймээс УИХ-ын гишүүд хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, Засгийн газраас санал авахаар болжээ.

Б.ЗАЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж