Тоглолтын үр дүнд наймаалцсан гэх Өмнөд Солонгосын 41 хөлбөмбөгчид шийтгэл оноосон тухай FIFA мэдээлэв. Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбоо ч дээрх шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Шийтгэл хүлээлгэсэн хөлбөмбөгчид дахин албан ёсны тэмцээнд оролцох эрхгүй болж байгаа юм.
Фото: Christian Hartmann / Reuters
Гэхдээ тэдгээрийн 21 тоглогч хэсэг хугацааны дараа хөлбөмбөгийн ертөнцөд эргэн ирэх боломжтой. Тодруулбал, тэдгээр 21 тоглогч өөрсдөө хэргээ хүлээсэн тул 2-5 жилийн хугацаанд 200-500 цагийн олон нийтийн ажил хийх ёстой. Ингэхдээ хүүхэд, залуусын спортын төвүүдэд хичээл заах зэрэг байх гэнэ.
Фото: Christian Hartmann / Reuters

Тоглолтын үр дүн наймаалцсан хэргийг 2011 оны зунаас эхлүүлсэн байна. Энэ хэргийн улмаас FIFA-гаас өнгөрсөн оны гуравдугаар сард БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Чхве Сон Гукийн тоглох эрхийг бүх насаар хасчээ. Мөн оны зургадугаар сард өөр 10 тамирчинд зохих шийтгэл хүлээлгэсэн байна.
Ш.МЯГМАР