Босогчид Ассадын нисдэг тэрэгний баазыг эзлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Босогчид Ассадын нисдэг тэрэгний баазыг эзлэв

Сирийн босогчид олон хоногийн дайралтын эцэст Идлиб хотоос 15 км-ийн зайтай Сирийн Нисэх хүчний нисдэг тэрэгний "Тафтаназ" баазын дэвсгэрт нэвтэрч чаджээ.

"Тафтаназ" бааз. Фото: Reuters        

Youtube-д байршуулсан бичлэгээс харвал босогчид баазыг хяналтдаа авсан харагдаж байна. Буун дуу тасрахгүй, тулалдаан үргэлжилж байгаа ч ийм нөхцөлд "Тафтаназа" баазын хэвийн ажиллагаа явагдаж чадахгүй нь ойлгомжтой. Нисдэг тэрэгнүүд агаарт хөөрөх боломжгүй болжээ.

Босогчид өмнө нь эзэлж авсан зенитийн пулеметууд, их буу, танкийг дайралтдаа ашигласан гэнэ. Байлдааны хохирлын талаар одоогоор мэдээлэл байхгүй байна.

Сөрөг хүчний отрядууд сүүлийн үед Засгийн газрын нисэх хүчний байгууламжуудын эсрэг Сирийн хойд нутагт цуврал ажиллагаа явуулсны дүнд нисэхийн онгоц, нисдэг тэрэгнүүд “газарт хадагдсан” байдалд оржээ. Сирийн нисэх хүчний нислэгийг хянах Америкийн тагнуулын албаны мэдээгээр сүүлийн хэдэн хоногт тэнд онгоц, нисдэг тэрэгний нислэг бараг тасарчээ.

"Тафтаназа" баазыг босогчид хяналтад авснаар энэ баазын нисдэг тэрэгнүүд Идлиб, Хама, Алеппо гэсэн гурван мужийн босогчдыг хүнд байдалд барьж байсан нь суларлаа. Сирийн эрх баригчид “террористуудын нисэх бааз руу дайрсныг няцаан тэдэнд ихээхэн хохирол учруулсан” гэж мэдээлж байсан ч сүүлийн энэ үйл явдалд ямар нэгэн тайлбар хийсэнгүй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж