Багшийн мэргэжил дээшлүүлэх институт анхны сургалтаа эхэллээ. Энэ сарын 3-ны өдрөөс эхэлсэн эл сургалт улсын хэмжээнд таван бүсэд зэрэг зохиогдож байгаагаараа онцлог. Улаанбаатар хот болон Ховд, Дорнод, Архангай аймгийн нийт 400 багшийг хамруулсан энэ удаагийн сургалтад Улаанбаатар хотын есөн дүүргээс сургуулиа төгсөөд таван жил ажиллаж буй 83 залуу багш хамрагдаж байгаа аж. Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг багш нэг бүрт хүргэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх, авьяасыг нь нээн илрүүлэх арга зүй, технологийг бага боловсролын сургалтад нэвтрүүлэх чиглэлээр явуулж байгаа энэхүү сургалтын үр дүнд багш нарын хүүхэдтэй харилцах хандлага өөрчлөгдөнө гэж Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.Сүглэгмаа онцоллоо.
Д.ЦЭЦ