Олон улсын эмэгтэйчүүд чууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Олон улсын эмэгтэйчүүд чууллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн сангуудын сүлжээний ээлжит долдугаар чуулган  Улаанбаатар хотноо болж,  өнөөдөр дууслаа.

Уг сүлжээ  1998 онд байгуулагдсан, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, бүлгүүдийг дэмжин нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх эрмэлзэл бүхий таван тивийн  39 орны эмэгтэйчүүдийн санг эгнээндээ нэгтгэсэн байгууллага аж.

Монголд анх удааг болж буй уг хуралд Канад, Америк, Мексик, Чили, Аргентина, Коломбия, Никарагуа, Англи, Недерланд, Франц, Испани, Чех, Болгар, Гүрж, Серб, Украин, Гана, Өмнөд Африк, Зимбабве, Непал, Энэтхэг, Солонгос ба Гонгконгийн эмэгтэйчүүдийн сангийн нийт 32 орны зочид төлөөлөгч ирсэн байна.

Хурлын үеэр сүлжээний ирээдүйн стратеги бодлогоо хэлэлцэх, эмэгтэйчүүдийн төлөө хөрөнгө нөөцийг хэрхэн хуримтлуулах талаарх дэлхийн сүүлийн үеийн хандлага, хуримтлуулсан мөнгөө хэрхэн нийгмийн өөрчлөлт авчирч чадах бүлгүүдэд хувиарлах, сангуудын чадавхыг бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцсэн байна.  

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж