Цагдаагийн ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний дөрвөн сард Монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын 46 иргэн гэмт хэргийн халдлагад өртсөн байна. Үүнээс БНХАУ-ын иргэн 18, ОХУ-ын иргэн ес, БНСУ-ын иргэн дөрөв, Япон улсын иргэн хоёр, бусад улсын иргэд 13 байжээ. Энэ сард ч мөн гадаадын иргэд халдлагад өртсөн тохиолдол гараад байна. Иймд гадаадын иргэдэд хандан биедээ их хэмжээний мөнгө, үнэт эдлэл авч явахгүй байх, төлбөрийн картыг оройн үдшийн цагаар хамаагүй ашиглахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
П.Наран
П.Наран