Одоогийн системээр явуулсан сонгуулийн дүнд /2012.07.01-нд болсон/ Энрике Пенья Ньето 38 хувийн санал авч, ялалт байгуулсан бөгөөд Кальдерон тун удахгүй ерөнхийлөгчийн албаа шилжүүлэх юм.
Кальдероны дэвшүүлсэн саналаар эхний шатанд нэр дэвшигчдийн аль нэг нь 50 хувийн санал авч чадаагүй нөхцөлд хамгийн олон саналтай хоёр нэр дэвшигч хоёрдугаар шатны санал хураалтад өрсөлдөх юм байна. Гэхдээ дээрх хуулийн өөрчлөлтийг сая ялсан Пенья Ньетогийн талынхны Үндсэн хуулийн хувьсгалт намын тэргүүлж буй парламент батална гэдэг эргэлзээтэй.
Кальдерон сүүлийн үед нэлээд олон шинэ санаачилга гаргаж буй. Тухайлбал, тэрбээр Мексикийн нэгдсэн улс нэрийг зүгээр Мексик болгох санал дэвшүүлсэн юм.