Кени дэх “Улаан Загалмай”-н нийгэмлэгээс мэдээлснээр тус улсын зүүн өмнөд хэсэгт орших нэгэн дүүрэгт өчигдөр гарсан халдлагын улмаас 19 хүн амиа алджээ. Халдлага нийслэл Найробигоос холгүй далайн эргийн “Tana River” тосгонд гарсан байна. Албаныхны мэдээлснээр өчигдөр хохирогсдыг гэртээ байхад нь түймэр тавьж галдан шатаасан аж. Сүүлийн үед Кенид омог хоорондын мөргөлдөөнөөс болж олон хүн амь насаа алдаад байгаа юм.
Кенийн “Улаан загалмайн хорооныхноос мэдээлж байгаар өнгөрөгч арванхоёрдугаар сард мөн омгуудын ширүүн мөргөлдөөнөөс болж 32 хүн амиа алдаж, 30 хүн шархджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Кенид ихэвчлэн “Покомо болон “Орма” омгуудын хооронд ийнхүү ширүүн тэмцэл гардаг бөгөөд сүүлийн үед омгуудын тэмцэл улам ширүүссэн гэнэ.
Э.АНХТУЯА