
Харин Холливудад хүчин зүтгэсэн зургаан жилийн хугацаандаа Жастин Тимберлейк “Friends with Benefits”, “Bad Teacher”, “In Time” “Trouble with the Curve” зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээгээд байгаа.
Жастин Тимберлейк анх Диснейн сувгийн “Оддын эрэлд” уралдаант нэвтрүүлгээр олонд танигджээ. Үүний дараа нь тэрээр “Микки Маусын шинэ үеийн бүлгэм” телевизийн олон ангит кинонд тоглож, хожим “"N Sync” нэртэй хөвгүүдийн хамтлаг байгуулсан нь багагүй нэрд гарч байсан юм. Жастин Тимберлейк өнгөрсөн аравдугаар сард жүжигчин Жессика Билтэй гэрлэсэн билээ.
Б.АНХТУЯА