
Энэ үеэр мөн Хөдөлмөрийн сайд Хильда Солис огцорч буй тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурджээ. “Төрийн алба хаших хугацаанд Хильда Солис өөрийгөө ажил хөдөлмөр тууштай эрхлэгч гэдгээ харуулж чадсан. Солис сайд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд АНУ-ын эдийн засгийг дунд ангийн эрх ашгийн үүднээс хамгаалж чадсан хүний нэг” хэмээн Обама түүнийг үнэлсэн байна. Тэрбээр Солисийн хийж бүтээсэн ажилд талархал илэрхийлээд, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсэв.
Ш.МЯГМАР