6,3 тэрбумын урамшуулал авчээ | News.MN

6,3 тэрбумын урамшуулал авчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

6,3 тэрбумын урамшуулал авчээ

Монгол Улсын Засгийн газраас  2006 оноос хойш Нийслэл болон томоохон хотуудын хүн амын хавар зуны хэрэгцээнд зориулан жил бүр тодорхой хэмжээний мах бэлтгэн, нөөцөлж зарж буй. Энэ арга хэмжээний дагуу 2007-2009 онд жил бүр 7000 тн мах бэлтгэж байсан бол 2010 оны хэрэгцээнд хонины мах 2400 тн, ямааны мах 400 тн, нийт 2800 тн мах бэлтгэжээ. Гэтэл нийслэлийн хүн амын махны хэрэгцээг дундаж нормоор тооцоход жилд 77-80 мянган тн, өдөрт 203 тн гэсэн тооцоо байдаг аж..
2006 онд 22,5 хувиар, 2007 онд 27,8 хувиар, 2008 онд 46 хувиар, 2009 онд 19 хувиар тус тус доогуур үнээр борлуулсан байна. 2006-2009 онд жилд дунджаар 6-11 аж ахуй нэгж нөөцийн мах бэлтгэлийн ажилд оролцож, нийт дүнгээрээ 6,3 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Нөөцийн мах зах зээлийн дунджаас харьцангуй бага үнэтэй худалдаалагдаж байгаа боловч амт, чанар хангалтгүй, туранхай мах бэлтгэсэн гэж иргэд үзэж байна. Энэ тал дээр тавьж буй хяналт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон мах бэлтгэлийн үйл явцын талаар мэдээлэл хангалтгүй. Өнгөрсөн жилүүдийн байдлаар, хүнсний захуудаар мах худалдаалагдаж байсан байдлыг ажихад нөөцийн мах борлогдохгүй болсон үед нөөцийн махны үнэ буурч байсан. Гэхдээ энэ жилийн нөөцийн мах энэ сарын эцсээр дуусна гэсэн албаны хүний мэдээлэл байна. 

Б.Алт

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kkkk 2010-05-21 203.169.53.242

nuutsiin mah gesen chini zovlogo bna lee dee
buur dalai eej deer zarj bgaa ni shuu
69 terbum tugrugiig zugeer l ingeed luivardchihaj bgaamuu
lalalala

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж