“American Express” 5400 ажилтнаа цомхтгоно

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

“American Express” 5400 ажилтнаа цомхтгоно

Дэлхийн санхүүгийн томоохон байгууллагын нэг “American Express”  олон улсад үйл ажиллагаа явуулж буй салбарууддаа нийт 63.500 ажилтантай бөгөөд энэ онд 5400 ажилтнаа цомхтгоно хэмээн өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Олон улсад кредит картыг өргөн нэвтрүүлсэн тус компани дээрх үйлчилгээнээсээ л гэхэд жилд  370 евро буюу 600 сая ам долларын татвар төлдөг байна.

 “American Express” ажилчдаа цомхтгох болсон шалтгааныг сүүлийн үед тус компани өөрийн үйл ажиллагандаа онлайн, цахим сүлжээг ихээр нэвтрүүлж байгаа учраас зарим ажлын байранд шаардлагагүй ажилчдыг ийнхүү цомхтгохоор болсон гэжээ. Тус компанийн албаныхны мэдээлж байгаагаар сүүлийн үед хэрэглэгчид ихэнхидээ онлайнаар болон via mobile-аар харилцан төлбөр тооцоогоо хийхийг илүүд үзэх болсон байна. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж