Төрийн ордны хамгаалалтыг чангатгав

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Төрийн ордны хамгаалалтыг чангатгав

Төрийн ордны хамгаалалтыг өнөөдөр өглөөнөөс эхлэн чангатгаад байна. Төрийн ордон төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас бусдыг чанга хатуу хамгаалалт дор нэвтрүүлж байсан юм. Харин УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан өндөрлөсний дараагаас эхлэн Төрийн ордноос гарсан сэтгүүлчийг дахин нэвтрүүлэхгүй гэж хамгаалалтын албаныхан анхааруулж байсан бол одооноос бүх сэтгүүлчийг Төрийн ордны хамгаалалтын бүсээс гаргаад байна. Энэ нь УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийх болсонтой холбогдуулж авч байгаа арга хэмжээ бололтой.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж