Бибер бие хамгаалагчаа зодсон уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Бибер бие хамгаалагчаа зодсон уу?

Поп од Жастин Бибер өнгөрсөн аравдугаар сард экс бие хамгаалагчтайгаа маргалдаж, түүнийг зодсон гэнэ. Биберийн экс бие хамгаалагч Моше Бенабоугийн мэдээлснээр тэд Жастин Биберийг яаж, ямар зайнаас хамгаалах тал дээр маргалдах үед Жастин маш их уурлаж, түүнийг элдвээр хараан зүхэж, цээжин тус газар нь хэд хэд цохисон гэнэ. Жастин Бибер энэ хэргийн дараа хамгаалагчаа ажлаас нь халсан байна. Харин бие хамгаалагч Моше Бенабоу энэ хэргээр шүүхэд гомдол гаргаж, Жастин Бибертэй зарга үүсгэжээ. Тэрээр Жастинаас биед нь гар хүрсэн болон илүү цаг, амралтын өдрүүдэд ажиласны хөлс зэргээ оруулаад нийт  421,261 ам.доллар нэхэмжилж байгаа аж. Моше Бенабоу Жастины бие хамгаалагчаар ажиллаж байхдаа өнгөрсөн 2011 оны гуравдугаар сараас 2012 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд өдөрт 14-18 цаг түүнийг хамгаалж байсан гэнэ. Үүнээс өмнө Моше Бенабоу ажлын хөлсөө нэхэмжилж, Жастин Биберийн хэвлэлийн төлөөлөгчид хандсан ч түүнд ямар нэгэн хариу ирүүлээгүй аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж