Цахилгаан зуухаа салгахаа мартсанаас гал гарав

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Цахилгаан зуухаа салгахаа мартсанаас гал гарав

Цахилгаан хэрэгслийн ашиглалт, угсралтын буруу хэрэглээнээс үүссэн гал түймрийн дуудлага он гарсаар 11 дуудлага  бүртгэгдсэн талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж байна. Тухайлбал өчигдөр шөнийн 03:09 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, нэгдүгээр байрны дугаар тоотоос утаа гараад байна гэсэн дуудлага ирж  Аврах, гал унтраах 26 дугаар ангийн гал унтраах тасгийнхан дээд давхарын айлын цонхоор аврах олсоор бууж унтраажээ. Уг айлынхан цахилгаан зуухан дээр хоол залгаатай орхиж унтсан байжээ. Тиймээс иргэд анхаарал, сэрэмжтэй байж, цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцах, хараа хяналтгүйгээр бага насны хүүхдийг гэртээ үлдээхгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж