Н.Сувд УДЭТ-ын дэд захирал хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Н.Сувд УДЭТ-ын дэд захирал хэвээрээ

УДЭТ-ын дэд захирлын албыг хашиж байгаа Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувдыг тэтгэвэртээ суун үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл өнөөдөр хэвлэлээр гарчээ. Бүр дэд захирлын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн, гэхдээ уран бүтээлчийн хувьд дүрдээ тоглож, СУИС-д хичээлээ заасан хэвээр байх болно гэж хариулсан гэж барин тавин бичжээ. Энэ мэдээллийг тодруулахаар Н.Сувдтай утсаар холбогдоход, тэрээр “Би ажлаа хийж явна, тийм мэдээллийг одоо л сонсч байна” гэж гайхангуй хариулна лээ. УДЭТ шинэ оны эхний уран бүтээлийн салхийг энэ сарын 14-нөөс эхлэн  Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Парисийн Дарь эхийн сүм” сонгодог мюзикл  драмын жүжгээр нээх гэж байгаа юм.

Үүний дараа У.Шекспирын  “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг дахин тоглоно театрынхан тун ч завгүй байгаа. Тэр тусмаа Төрийн соёрхолт захирал бүсгүй бүр ч их завгүй байгаа бололтой.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж