Жейкоб Лью. Фото: Jim Watson / AFP
“Ирээдүйн сайдад бүрэн итгэж байна” гэж ерөнхийлөгч Барак Обама өөрийн шийдвэрийг танилцуулахдаа хэлээд конгрессийн гишүүдэд хандан нэр дэвшигчийг хурдан батлаж өгөхийг хүсчээ.
Өмнөх Сангийн сайд Тимоти Гайтнер Барак Обама дахин сонгогдвол сайдаас огцорно гэдгээ нэг биш хэлж байсан. Гайтнер Сангийн сайдаа хүлээлгэн өгөөд Нью-Йорк хотын холбооны нөөцийн банкийг толгойлно гэсэн яриа гараад байгаа юм.
Бизнес орчинд холбоо багатайгаараа Жейкоб Лью өмнөх сайд нараас нь ялгаатай. “The Wall Street Journal” түүнийг сүүдэрт нь удаан байсан, багийн үнэнч гишүүн,улсын санхүүгийн салбарын мэргэжилтэн гэх мэтээр бичжээ. Тийм хүнийг Сангийн сайд болгож байгаа нь Обама эдийн засагт идэвхтэйгээр хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ гэсэн үг хэмээн тус сонин цохон тэмдэглэжээ. Тухайлбал, ерөнхийлөгч компаниуд болон баячуудын татварыг нэмэгдүүлэн төсвийг алдагдлыг бууруулах асуудлыг авч хэрэгжүүлэх юм.
Обамаг анх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас Лью ерөнхийлөгчийн багт ажиллаж байгаа. Тэрээр Төрийн департаментад ажиллан Клинтоны орлогч нарын нэгээр ажиллаж байсан. Тэрээр 2010 оноос Захиргааны төсвийн газрыг (Office Of Management And Budget) толгойлон төсвийн төсөл болон хэрэгжилтийг нь хариуцаж ажиллаж байсан бөгөөд 2011 оноос Цагаан ордны аппаратыг толгойлжээ.
Сангийн шинэ сайдын томилгоо нь Обамагийн баг дахь анхны өөрчлөлт биш. Арванхоёрдугаар сарын дундуур Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны оронд Массачусетс мужийн сенатор Жон Керри томилогдох нь тодорхой болсон юм. Нэгдүгээр сарын 7-нд ерөнхийлөгч Терроризмтай тэмцэх асуудал эрхэлсэн өөрийн зөвлөх Жон Бреннан, Небраска мужийн сенатор байсан Чак Хейгел нарыг Тагнуулын төв газрын тэргүүнээр, Батлан хамгаалахын сайдаар томилуулах хүсэлтээ Сенатад гаргасан. Мөн нэгдүгээр сарын 10-нд Хөдөлмөрийн сайд Хильда Солис огцорсон юм.