Хүүхдүүд цахим үнэмлэхээ авч чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд цахим үнэмлэхээ авч чадахгүй байна

Иргэний бүртгэлийг төгөлдөржүүлэх гэсэн  гоё уриатай ажил аль С.Баярын Засгийн газрын үед эхэлсэн. Төгөлдөржиж дуусаагүй иргэний бүртгэлийн балгаар өнгөрсөн онд 16 нас хүрсэн хүүхдүүд өнөөг хүртэл цахим үнэмлэхээ авч амжилгүй 17 настайгаа золгоод байна. Иргэний бүртгэлийн газраас тэдэнд олгосон тодорхойлолт нь цахим үнэмлэхийг орлож чадахгүйгээс 16 настнууд хүүхдийн мөнгөө ч авч чадахгүй байгаа юм. Тиймээс энэ талаар тайлбар авахаар УБЕГ-ын эрх мэдэлтнүүдэд хандсан боловч хариу өгөлгүй таг чиг. Түүнчлэн цахим үнэмлэхийг давхардуулан олгосон иргэд цөөнгүй байгаа бөгөөд давхардлыг арилгах ажилд дайчлагдсан хороо, дүүргийн бүртгэлийн ажилтнууд цаг нэргүй ажиллах болсондоо бухимдуу байгаа гэнэ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж