“Усны дусал” мэт ээж, охин

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

“Усны дусал” мэт ээж, охин

Оскарын шагналт жүжигчин Риз Уизерспун өчигдөр хүү, охиныхоо хамтаар Лос-Анжелес хотын Беверли-Хиллзээр дэлгүүр хэсчээ. Тэд энгийн хувцаслаж, хар нүдний шил зүүн, гудамжаар явган аялангаа дэлгүүр хэссэн байна.

Харин энэ үеэр Риз Уизерспун охин Аватайгаа зэрэгцээд алхаж яваа нь “ихэр” мэт адилхан байсан гэнэ. Өдгөө 13 настай Ава том болох тусмаа ээжтэйгээ “усны дусал” мэт адил болсоор байгаа. Риз Уизерспун өнгөрсөн 2011 онд Жим Тоттой гэрлэж, өнгөрсөн оны есдүгээр сард бага хүү Теннессигээ төрүүлсэн юм.  Үүнээс өмнө Риз Уизерспун  1998 онд  Райн Филлиптэй гэрлэж, охин Ава болон хүү Дикон нарыгаа төрүүлсэн бөгөөд хосууд 2006 онд гэрлэлтээ цуцлуулжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж