Ойролцоогоор 13 мянга орчим хүн бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Ойролцоогоор 13 мянга орчим хүн бүртгүүлжээ

Гадаадад ажиллах хүч илгээх төвд БНСУ-ын талаас  энэ онд 3100 хүн ажиллуулах санал ирсэн юм. Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авдаг солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэлийг энэ сарын 17-19-нд аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд  зохион явуулж дууссан билээ. Нийт бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо эцсийн дүнгээр гараагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 13 мянга орчим хүн бүртгүүлсэн байна. Бүртгэлийн нэгдсэн дүн ирэх долоо хоногт гарах аж. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг Улаанбаатар хотод ирэх зургадугаар сарын 27-ны өдөр авах ба шалгалт авах байр, шалгалтын цагийг зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зарлах юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж