Түүнтэй холбогдуулан тус банкны нягтлан Б.Энхтуяа, УИХ-ын гишүүд “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарын 11 хүн холбогдож анхан шатны шүүхээр орж байв. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Ц.Чимэдцэрэн “Би завшсан мөнгөөрөө казино тоглоод үрсэн нь үнэн. Банкнаас удаа дараагийн үйлдлээр мөнгө авч байсныг энд шүүгдэж байгаа 11 хүн мэдээгүй.
Хулгай хийж байгаа юм чинь хүмүүс мэдэхгүй. Гэтэл энэ хүмүүс миний хоморгонд шүүгдэгчийн ширээнд сууж байгаад уучлал хүсье” гээд ганцаараа буруутай гэдгээ хүлээсэн. Гурван шатны шүүх Ц.Чимэдцэрэнг арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, Б.Энхтуяаг зургаан жил хорих ял оноож байв.
Тэрээр цагдан хоригдсон хугацаатайгаа нийлээд таван жилийн ялыг биечлэн эдэлсэн бөгөөд хөдөлмөр эрхэлж байсан тул “ялтан хөдөлмөр эрхэлбэл эдлэх ялын хугацаанаас шагналын хоног хасах тухай” заалтын дагуу улиралд 30 хоног буюу жилд дөрвөн сарыг хасуулан тооцуулж байж. Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлэх ялынх нь гурван жил хасагдсан тул ийнхүү суллагдах боломжтой болжээ.