
даатгалын ерөнхий газраас 2013 оныг “Нийгмийн даатгалын үйлчилгээний
маркетингийг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбгдуулан МҮОНР-той
хамтран “Нийгмийн даатгалтай малчин” улсын уралдааныг орон даяар
зарлаад байна. Уралдааныг 2013 оны эхний хагас жил буюу зургадугаар
сарын 30, жилийн эцсээр буюу арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар гэсэн
хоёр үе шаттайгаар дүгнэнэ. Шалгаруулалтыг “Хамгийн олон малчин нийгмийн
даатгалд хамруулсан сумын Засаг дарга”, “хамгийн олон малчин хамруулсан
багийн Засаг дарга”, “туслах малчдаа бүрэн хамруулсан” “Эзэн” малчин,
“хувийн малаа маллаж, тасралтгүй даатгуулсан малчин” зэрэг дөрвөн
ангилалд тус тус хоёр хүн шалгаруулж өргөмжлөл, тусгай шагнал олгон,
Монголын радиогоор олон нийтэд сурталчлах ажээ. Энэ нь малчдын нийгмийн
болон эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэдний ирээдүйн
нийгмийн баталгааг хангах үндэс суурийг бүрдүүлэх үндсэн зорилготой аж.
Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж, төлбөр авах
нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын ач холбогдлыг ойлгуулах, нийгмийн
даатгалын тухай хууль, тогтоомжийг иргэд, даатгуулагч, олон нийтэд
сурталчлах давхар зорилготой тухай албаныхан онцолж байна.
Уралдаанд
оролцохын тулд ямарваа бүртгэл хийлгэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл,
малчин нийгмийн даатгалаа төлдөг л бол уралдаанд оролцож байгаа гэсэн үг
ажээ.
У.БОЛОР