
2006 онд 22,5 хувиар, 2007 онд 27,8 хувиар, 2008 онд 46 хувиар, 2009 онд 19 хувиар тус тус доогуур үнээр борлуулсан байна. 2006-2009 онд жилд дунджаар 6-11 аж ахуй нэгж нөөцийн мах бэлтгэлийн ажилд оролцож, нийт дүнгээрээ 6,3 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Нөөцийн мах зах зээлийн дунджаас харьцангуй бага үнэтэй худалдаалагдаж байгаа боловч амт, чанар хангалтгүй, туранхай мах бэлтгэсэн гэж иргэд үзэж байна. Энэ тал дээр тавьж буй хяналт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон мах бэлтгэлийн үйл явцын талаар мэдээлэл хангалтгүй. Өнгөрсөн жилүүдийн байдлаар, хүнсний захуудаар мах худалдаалагдаж байсан байдлыг ажихад нөөцийн мах борлогдохгүй болсон үед нөөцийн махны үнэ буурч байсан. Гэхдээ энэ жилийн нөөцийн мах энэ сарын эцсээр дуусна гэсэн албаны хүний мэдээлэл байна.
Б.Алт