
өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 55 сумдад тусламжийн цувааг илгээх ажлыг
эхлүүлээд байгаа. Харин тус намынхан өнөөдөр сайд нараа хүлээн авч
уулзаж өвөлжилт хүндэрсэн аймгуудад ямар хандив тусламж өгөхөөр болсон
талаараа хуралдахаар болжээ. Зарим аймаг сумдад цасны зузаан 20-60 см,
хунгарлаж шуурсан газраа 60-130 см зузаан нягтарч хатуурсан цасан
бүрхүүл тогтсоноос малчин ардын амьдрал маш хүнд байдалд орсон тул ард
иргэд, аж ахуй нэгжүүдийг уриалан малчин түмэндээ сэтгэлийн дэм өгөхөөр
МАХН-ынхан ажиллаж байгаа аж. Харин хандив өгөхийг хүссэн иргэд МАХН-ын
төв байранд эд бараагаа авчирч өгөх буюу 142013 дугаарт мессеж илгээх,
Хаан банкны 5003705138 хандивын дансанд мөнгө хийхээр зэргээр тусламж
үзүүлж болох гэнэ.
Г.ДАРЬ