
Цагдаа нарын мэдээлж байгаагаар амиа золиослогчдын үйлдсэн эхний дэлбэрэлтийн улмаас 11 хүн амиа алдаж 27 хүн шархджээ. Эхний дэлбэрэлтийн дараа цагдаа нар Талибаний амиа золиослогч дээрх хэрэгт буруутай болохыг тогтоогоод байсан ч 15 минутын дараа хоёрдахь дэлбэрэлт болсон байна. Түүнчлэн пүрэв гаригт Пакистанийн Сват тосгонд мөн Талибанчуудын үйлдсэн дэбэрэлтийн улмаас 21 хүн амиа алдаж 80 хүн гэмтсэн билээ. Өнгөрөгч аравдугаар сард Талибанчуудын гарт өртсөн Малала охины хэргийн дараа Пакистанийн Засгийн газар Сват тосгоныг анхааралдаа авсан ч Талибанчуудын үйл ажиллагаа улам идэвхижсээр байгааг тус улсын албаныхан энэ үеэр онцолжээ.
Э.АНХТУЯА