Баянзүрх дүүргийн шүүхээс өчигдөр ял сонсоод байга Анод банкны удирдлагуудын ар гэрийнхэн өнөөдөр 13.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ. Тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү хэвлэлийнхэнд хандаж байгаа гэнэ.
Шүүх бүрэлдэхүүн Анод банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, н.Гантулга, Н.Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Д.ЖАРГАЛ