
Улсын үзлэгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлого, зорилт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр гарсан үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үндэсний стандартыг олон улсын стандартчилал, тохиролын үнэлгээний талаар гаргасан зарчим, стандарт, баримт бичгүүдэд нийцүүлэх, стандартчилалын хөгжлийн оновчтой бодлогыг тодорхойлоход чиглэгдэж байгаа аж.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг боловсруулахад Хөдөлмөрийн яамны мэргэжилтнүүдээс гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөр, эрүүл ахуйн улсын байцаагч, Стандартчилал, хэмжил зүйн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, Хөдөлмөрийн судалгааны институтын эрдэм шинжилгээний ажилтнууд, их дээд сургуулийн багш нараас бүрдсэн нийт 34 хүнтэй ажлын хэсэг байгуулагдан, ажлаа эхлүүлжээ.
Стандартын үзлэгийн дүн, ажлын хэсгээс гаргасан үнэлэлт, дүгнэлтийн талаар дараа нь хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.