Эмэгтэйчүүдийн хорих ангид гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүдийг хорьдог гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой баймаар. Гэтэл тус ангид насанд хүрээгүй 10 хүүхдийг хууль бусаар хорьж бай талаар Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбооноос мэдээлэл хийхээр зар түгээгээд байна. Хүүхдэд зориулсан 300 орчим обьект хувьчлагдсанаас болж хүүхэд багачуудад хаягласан газаргүй болсон, хүүхдийн нийгмийн эрх ихээхэн зөрчигдөж байгаа талаар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд болох хэвлэлийн хурлын үеэр ноцтой баримт материал дэлгэх гэнэ.
Д.ЦЭЦ