Уралдааны ялагчдыг шагнав

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Уралдааны ялагчдыг шагнав

Уралдааны ялагчдыг шагнав
ОУОХ, МҮОХ-ноос хамтран спорт, олимпизм, уран зохиолын харилцан холбоог бэхжүүлэх, олимпийн үйл хэрэгт хүүхэд, залуучуудыг өргөнөөр татан оролцуулах зорилгоор “Спорт, Олимпизм, Уран зохиол” сэдэвт зохион бичлэг, эссе бичлэгийн уралдааныг 2 насны ангиллаар (12 хүртэлх нас), (12-18 нас ) 2009 оны наймдугаар сарын 20-ны дотор дотоодын сонгон шалгаруулалт явуулж, байр эзэлсэн бүтээлүүдийг ОУОХ-нд илгээсэн юм. Энэхүү уралдааны шагналтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр “Олимпик Хаус”-д болж, ОУОХ-ы хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ы дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, МҮОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, МҮОХ-ы олимпийн зөвлөлийн захирал Ж.Баасанхүү, Монгени сургуулийн сургалтын менежер нарын хүмүүс оролцлоо. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг Спортын сэтгүүлчдийн холбоо, МҮОХ-ны Олимпийн зөвлөл, Таван цагариг сонины төлөөлөөгчдийн бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг хянаж үзэн шагналтнуудыг тодруулсан юм. Уралдааны 12 хүртэлх насны ангилалд “Монгени” цогцолбор сургуулийн 3в ангийн сурагч Баянмөнхийн Содоо тэргүүлж, ОУОХ-ны цом, диплом, мөнгөн шагналаар шагнууллаа.
Харин 12-18 насны ангилалд шилдэг гурван сурагчийг шалгаруулж, Орхон аймгийн Э.Мөнх-Уянга тэргүүн байр эзлэн, ОУОХ-ны цом, диплом, мөнгөн шагнал, 2-р байранд Хэнтий аймгийн Батноров сумын сурагч Баяржаргалын Зоригт, 3-р байранд Орхон аймгийн сурагч А.Хонгорзул нар оржээ.
Эх сурвалж: olympic.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж