“Хайрын бамбарууш”-наас мэндэлсэн гацуур

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

“Хайрын бамбарууш”-наас мэндэлсэн гацуур

Хайрын бамбаруушийн худалдаалсан орлогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шинэ жилийн хүслийг биелүүллээ. Хайрын бамбаруушийн бэлэг үргэлжилсээр… Та бамбаруушийн шидтэн болмоор байна уу? Боломж байна. Ээлтэй ертөнцийнхөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран ажил эрхлэх боломжгүй суугаа ээжүүд хамтран энэхүү "Хайрын бамбарууш"-ийг урласан юм. Тэд хүүхдээ байнга харж асрах шаардлагатай тул ихэвчлэн ажилгүй байдаг. Гэхдээ гар хумхиад суухыг бодсонгүй гэртээ ийнхүү бамбарууш оёж борлуулах болжээ. Ээжүүд бамбарууш зарсан орлогоороо гэртээ гацуургүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шинэ жилийн гацуур бэлэглэсэн. Харин одоо үлдээд буй бамбаруушаа худалдчих юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрэгцээтэй байгаа эм, бэлдмэл худалдан авахад зориулах аж. Хэрвээ та бамбарууш худалдан авч ээжүүдэд, цаашилбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахыг хүсвэл 8830-2278, 9919-1331 утсаар хандаарай.














NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж