Child
protection law /Хүүхдийг хамгаалах хууль/ хуулийн төсөл засгийн газраас
ажлын хэсэг гараад явж байгаа юм байна. Энэ уул нь их том дэвшил.
Засгийн газраас өөрсдөө өргөн барьж байгаа процессын хууль гэдэг бол
эргээд төсөв санхүүжилтээ шууд хийгээд явчихдаг.
Хүүхдийн эрхийн тухай
хууль гэдэг бол ойлгомжгүй тунхагийн чанартай хууль байсан, харин ХҮҮХЭД
ХАМГААЛЛЫН ХУУЛЬ гэдэг илүү нарийн, илүү бодитой
болоод ирж байгаа юм.
Яг нарийн процессыг нь сайн мэдэхгүй байна.
Гэхдээ энэ хуульд хүүхдийн сурч боловсрох, эрүүл орчинд амьдрах,
хамгаалуулах, аюулгүй орчинд амьдрах, бэлгийн хүчирхийлэлд өртөхгүй
байх, хөдөлмөрийн мөлжлөгөд өртөхгүй байх эрхүүд бүгд орох хэрэгтэй
байна.
Аав ээжүүд маань энэ хуулийг батлагдаад хэрэгжээд ирвэл сайн
судлаасай. Хүүхдүүдийн 10-н жилийн сурах бичигт тусгагдаасай …