Төсвийн гадуурх санхүүжилт гажуудал үүсгэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Төсвийн гадуурх санхүүжилт гажуудал үүсгэнэ гэв

Дэлхийн банкны Зүүн Ази болон Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгчийн албаны харьяа Ядуурлыг бууруулах, эдийн засгийн удирдлагын салбарын нэгжээс 2013 оны Монголын төсвийн талаарх тэмдэглэлийг боловсруулан гаргалаа. Үүнд төсвийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль /ТТБТХ/ -д зааснаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагдлыг 2 хувьд барина гэсэн заалтыг Засгийн газар хэрэгжүүлэхээр тусгасныг онцолсон байна. Энэ нь төсвийн илүү сайн бодлогыг хэрэгжүүлэх хэдий ч орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг тэлэх байдлаар  төлөвлөсөн нь томоохон эрсдэл дагуулж болзошгүйг Дэлхийн банкнаас анхаарууллаа. Хэрвээ төсөвт төсвийн гадуурхи санхүүжилтийг оруулбал алдагдал их болох аж. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн Банкаар (МУХБ) дамжуулан гаргаж байгаа төсвийн гадуурх санхүүжилтээс үүдэх төсвийн дарамт нь 2013 онд ДНБ-ийн 4 хувиас илүү байх бөгөөд иймэрхүү төрлийн их хэмжээний санхүүжилтийг үргэлжлүүлбэл ТТБТХ –ийн гажуудал үүсэх тухай мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
 

    У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж