Свердловск мужийн амбан захирагч айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Свердловск мужийн амбан захирагч айлчилна

Тэргүүн шадар сайд, Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуягийн урилгаар ОХУ-ын Свердловск мужийн амбан захирагч А.С.Мишарин ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн манай оронд айлчлах юм байна. Свердловск муж нь ОХУ-даа уул уурхайн салбараар тэргүүлэгч муж бөгөөд энэ чиглэлээр манай олон боловсон хүчнийг бэлтгэж байсан туршлагатай нэгэн аж.
Амбан захирагчийг тус мужийн ХАА-н сайд, Гадаад Эдийн Засаг, Олон Улсын Харилцааны сайд, Мужийн Засгийн газрын орлогч бөгөөд Шинжлэх Ухаан Үйлдвэрийн сайд, Уралын Их сургуулийн захирал зэрэг албаны хүмүүс дагалдахаас гадна 50 гаран бизнесийн төлөөлөгчид ирэх юм байна. Ноён А.С.Мишарин айлчлалынхаа хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дэд даргатай уулзаж, Тэргүүн шадар сайд болон зарим яамдын сайд нартай ажил хэргийн уулзалт хийх юм. Мөн тус мужийн бинесийн төлөөлөгчид МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудтай бизнес уулзалтуудыг зохион байгуулах аж.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж