“Ану хатан”-ы бяцхан үрс

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

“Ану хатан”-ы бяцхан үрс

2011 оны долдугаар сараас хойш бүтэн жил дамнан бүтээж буй “Ану хатан” киноны нээлт энэ сарын 18-нд болох юм. Энэ киноны талаар сонирхолтой мэдээ дуулгахад киногоо жил гаруй хийх хугацаанд киноны уран бүтээлчдийн гэр бүлд өнөөдрийг хүртэл зургаан хүүхэд мэндлээд байгаа гэнэ. Хамгийн сүүлд Анугийн эх Доржравдан хатны шивэгчин Үзмээд тоглосон залуу жүжигчин Б.Оюун-Эрдэнэ охин төрүүлж томоохон түүхэн уран бүтээлд тоглосноо билэгшээж Ану нэр хайрлажээ. Б.Оюун-Эрдэнэ “Улаан эрэг” киноны гол дүрд тоглосон монгол төрхтэй бүсгүй юм. Киноны зураг авалт дөнгөж эхэлж байх үеэр жүжигчин Л.Билэгжаргал, “Гурван охин”-ы Анхмаа нарын охин Ундарга мэндэлж, уран бүтээлчдийн нялх үрсийн салхийг хагалж байжээ. Л.Билэгжаргал буюу Бэкэ нь Галдан хааны ах Сэнгэ хунтайжийн бага хүү Сономравдангийн дүрд тоглосон байна.

Б.ЭНХМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж