Жейми Реднапп Барбодост амарч байна

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Жейми Реднапп Барбодост амарч байна

“Daily Mail”-ийн хөл бөмбөгийн буланг хөтлөгч, цагтаа шаггүй хөл бөмбөгчин явсан Жейми Реднапп энэ долоо хоногт гэр бүлийнхээ хамтаар Барбодост амрахаар ирээд байгаа гэнэ. Тэрээр сүүлийн үед албан ажлаа хойш тавьж гэр бүлдээ цаг гаргахыг зорьсон бололтой хүүгийнхээ хамт далайд усны мотоциклоор зугаацаж байгаа нь ийнхүү папараццид өртжээ. Жеймигийн эхнэрийг Луйз гэдэг бөгөөд хүү Чарли нь долоон настай, охин Бью гурван настай гэнэ.

Түүнчлэн энэ үеэр Жеймийн гэр бүлтэй нэрт хөлбөмбөгч Андрей Шевченкогийн гэр бүл хамт амарсан байна. Дэлхийн хөл бөмбөгийн ертөнцөд онцгой байр суурьтай эрмүүдийн гэр бүл Барбодост нэг зочид буудалд байрлажээ. Андрей хөл бөмбөгийн талбайг орхисон ч өнгөрсөн долдугаар сараас улс төрд хүч үзэхээр шийдсэн тухай албан ёсоор мэдэгдсэн юм. Түүний гэргий Америкийн топ модель Кристен Пазик. Тэд Жордан, Кристиан нэртэй хоёр хүүтэй. Тэд хамгийн анх “Giorgio Armani”-ий загварын шоуны үеэр танилцаж байсан гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж