Францад Курд эмэгтэйчүүдийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Францад Курд эмэгтэйчүүдийг хөнөөжээ

Францын нийслэл Парис хотноо өчигдөр буюу өнгөрөгч 10-ны өглөө Курдын хөдөлмөрийн намын гурван эмэгтэй гишүүний амийг нь хөнөөжээ. Францын цагдаа нарын мэдээлснээр хохирогч гурван эмэгтэйн цогцсыг өчигдөр өглөө Парис дахь Курдистаны мэдээллийн төвийн гаднаас олсон байна. Хохирогчдын хоёр нь толгойдоо нэг нь гэдсэн тус газраа буудуулсан байжээ. Курдын хөдөлмөрийн намтай ойрын холбоотой “Фират” агентлагийн мэдээлснээр хохирогчид Бельгийн нийслэл Бруссельд байрлах Курдистанын Үндэсний Конгрессийн улс төрийн бүлэгтэй холбоотой байсан аж. Курдистанын мэдээллийн төвийн ажилтан Бериван Акёлын үзэж буйгаар энэхүү хэрэг нь цэвэр улс төрийн сэдэлтэй гэнэ. Одоогоор энэхүү хэргийг Францын цагдаа нар мөрдөн шалгаж байгаа юм байна. Туркийн Засгийн газар болон Курдуудын хооронд 28 жилийн турш үргэлжилж буй үймээн самууны улмаас 40 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж