“Дэлхийд данстай Монгол өв” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

“Дэлхийд данстай Монгол өв” үзэсгэлэн нээгдлээ

Соёлын олон төрөл зүйлийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн төв, Монголын үндэсний музей хамтран “Дэлхийд данстай Монгол өв” үзэсгэлэн нээж байна. Уг үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээгдсэн бөгөөд энэ амралтын өдрүүдэд  Монгол туурь, цуурын урлагийг сурталчлах уулзалт, Монгол ардын бүжиг –Бий, биелгээг сурталчлах өдөрлөг тус тус зохиох аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж