‘’Heigo’’-г Монголд танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

‘’Heigo’’-г Монголд танилцууллаа

Японы гоо сайханы  ‘’Heigo’’ брэндийн захирал  Heigo Sato  “Японы соёл урлагийн анхдугаар наадам”-д оролцохоор манай улсад ирсэн. Түүнийг өнөөдөр Монголын гоо сайханч, манюкурчдад сургалт семинар хийж байхад нь уулзан Японд эрэлт хэрэгцээтэй байгаа тус брэндийн шинэ бүтээгдэхүүнийх нь талаар ярилцлаа.

-Японы соёл урлагийн наадамд таныг маникюрийн шинэ бараагаа танилцуулахаар ирсэн гэж сонссон. Бүтэгдэхүүнийхээ талаар ярихгүй юу?

-Японы “Heigo” брэндийн хиймэл хумснуудыг танилцуулах гэж байгаа.

-Энэ шинэ бүтээгдэхүүн бусад хиймэл хумснаас юугаараа давуу вэ?

-Энэ хумсыг хийхийн тулд дөрвөн жилийг зарцуулсан. Бусад хиймэл хумснууд нэг л удаа хэрэглээд хаячихдаг бол манай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж, өөрийн зүүсэн хувцас, чимэглэлтэйгээ хослуулаад өдөр болгон сольж хэрэглэж болохоороо давуу талтай юмаа.

-Одоо ямар улсуудын зах зээлд энэ хумсыг гаргасан бэ?

-Дөнгөж Японд шинээр гарч ирж байгаа дэвшилтэд шинэ бүтээгдэхүүн. Гэхдээ Европын зах зээлд гаргах төлөвлөөгөөтэй байгаа.

-Хумсан дээр будалт хийхэд хурдан арилдаг тал бий. Энэ хумсан дээр будалт хийхэд тогтоц нь удаан уу?

-Энэ хумсны түүхий эдийг Япон болон Азид ургадаг “Үрүши” гээд модноос гарган авсан шингэнээр хийдэг учраас цэвэр байгалийн гаралтай. Энэ нь арьс, хумсанд харшил өгөхгүй бусад энэ төрлийн хумсыг бодвол зөөлхөн наачихсан, байхад хумстай хамт хуулрах юм уу шууд хугарна гэж байхгүй. Тэр талуудыг маш сайн бодож хийсэн.

-Шилэн болон гелэн хумсны цавуунууд хурц үнэртэй,  хатуу цавуунууд байдаг. Зөөлөн хумс гэхээр цавуу нь ямар байдаг вэ?

-Хоёр талдаа цавуутай наалтаар хумсаа наадаг. Авахад ч хоёр талдаа үзүүртэй зориулалтын багажаар салгаж авдаг болохоор хумс гэмтэхгүй. Бусад хумсны цавуу хатуу болохоороо унахдаа хумсаа гэмтээх ч юм уу хугардаг, бас биенд өөр зүйл наасан мэт таагүй байдал үзүүлэхгүй. Энэ бүтээгдэхүүн нь япончуудад таашаагдсан онцгой, хүний хумстай хамгийн ойролцоо хийсэн сүүлийн үеийн дэвшилтэт хумс. Наачихсан байхад өөрийн хумс шиг мэдрэмж төрнө.

-Хэрэглээний хувьд ямар давуу талуудтай вэ?

-Энэ хумс нь авч наахад маш халбар. Өглөө гарахдаа хамгийн сүүлд хувцаслалттайгаа зохицуулаад хумсаа наагаад л орой ирээд аваад тавьчихна. Өнгөний сонголт сайтай бэлэн хумс байгаа.

-Өнгөний хувьд олон төрөл гэлээ л дээ. Дээр нь зураг зурж болох уу?

-Гар аргаар гоёлын болон энгийн будалт зургуудыг зурсан. Дээр дурьдсан “Үрүши” модноос гаргаж авсан шингэнээрээ будагны өнгө хийн хумсны будгаа гаргаж авсан байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэсэн болохоор будагны өнгөний хувьд чанартай.  Бүр нарийн хийцтэй алттай, шигтгээтэй гээд сонголт, төрөл арвин.

-Энэ хумс Японд хэдэн ширхгээр савлагдан, ямар үнэтэй зарагдаж байгаа вэ

-24 ширхгээр савлагдан гарсан. Энгийн  будалттай хумс нь 7000 иенээр зарагддаг. Тансаг хэрэглээний, алттай будагтай, шигтгээтэй, гар зурагтай хумснууд нь 7000-гаас дээш үнээр борлуулагддаг.

-Үүнийг хэрэглэхийн тулд заавал хумсаа багасгасан байх хэрэгтэй юу? Энэ хумсний урт болон хэлбэр нь ямар вэ?

-Хэрэглэхийн тулд хумсаа бага зэрэг богиносгосон нь дээр байх гэж бодож байна. Энэ хумс тийм урт биш дунд зэргийн хэмжээтэй, хүнд тохируулан хийсэн, загвар  сайтай.

-Монгоын зах зээлд энэ бүтээгдэхүүнүүдээ худалдаалах уу?

-Үнэхээр могнголчууд сонирхоод хэрэглэмээр байна гэх юм бол Монголд авчирч борлуулна аа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж