Дэлхийн харилцаа холбооны салбарт томоохонд тооцогддог Америк дахь “T-Mobile” компани энэ онд дэлхийн зах зээлд iPhone худалдаанд гаргахаар болсон тухай “Рейторс” мэдээлсэн байна. “T-Mobile”-ийн удирдлага Жон Лэгерийн мэдээлснээр iPhone-ий үйлдвэрлэлтийн үндсэн ажиллагаа эхэлчихсэн бөгөөд эцсийн байдлаар хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэл одоогоор гурваас дөрвөн сар шаардлагатай аж.
Түүнчлэн тус компанийн албаныхны мэдээлснээр шинэ бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд ижил төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг бусад компануудаас харьцангуй хямд үнэтэй борлуулна гэсэн байна. “T-Mobile” нь АНУ-ын цахим үйлдвэрлэлтийн зах зээлд нэлээд дээгүүр байр суурь эзэлдэг бөгөөд Америкийн анхны Android смартфон үйлдвэрлэгчдийн нэг юм.

Э.АНХТУЯА