
Хүйтний улирал эхлэн авто замын зарим хэсэгт халтиргаа гулгаатай байгаагаас хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул шинэ оны өмнөхөн зарим уулзварт хөдөлгөөний зохицуулалт хийсэн юм. 2012 оны 12 дугаар сарын 27-ноос эхлэн "Гранд Плаза"-ийн уулзварт Энхтайвны өргөн чөлөөнөөс Амарсанаагийн гудамж руу зүүн эргэж орох, 11-р сургуулийн арын уулзвар, Энхтайвны өргөн чөлөөнөөс Чоймболын гудамж болон Партизаны гудамж руу, мөн Улсын их дэлгүүрийн урагшаа Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж руу зүүн эргэж орохыг түр хугацаагаар хориглосон бөгөөд одоо ч энэ журам хэвээрээ мөрдөгдөж байгаа юм. Тус гурван уулзвар Энхтайвны өргөн чөлөөнд зөвхөн чигээрээ болон баруун эргэлт хийн явах бөгөөд баруун 4-н замын уулзвар, Сөүлийн гудамж, Их тойруугаар явж уг гудамжууд руу орох боломжтой юм. Тухайн хэсгүүдэд зорчихдоо журмыг мөрдөн, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг нийт жолооч нартаа зөвлөж байна. Энэхүү зохицуулалтын үр дүнд тухайн уулзварт Энхтайвны өргөн чөлөөгөөр чигээрээ явах автомашины тоо нэмэгдэж, нэвтрүүлэх чадвар сайжрах юм
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.