“Эра” гийн Д.Эрдэнтуяагийн гарын ганц шавь гэгддэг байсан мисс М.Мөнхжаргал “New face” наадмын тэргүүн байр эзлэн олны танил болж байсан намтартай. Жижигхэн биетэй ч часхийсэн амбицтай М.Мөнхжаргал Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, нэг хэсэг телевиз, сэтгүүлзүйгээр “занималдсан”. “Өнөөдөр” сонин дараа нь “Боловсрол” телевизэд хөтлөгч хийж, Дэлхийн миссийн тэмцээнээс хүртэл сурвалжлага хийж сэтгүүлчийн ур чадвар харуулж байгаад таг болсон нь хувийн амьдралдаа анхаарал тавьсантай нь холбоотой. Загварын цуутай бүсгүйчүүдийн нэгэн адил нэг хэсэг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүүгийн найз бүсгүйгээр тодорч, тун ч халуун дотно хамтдаа авахуулсан зураг нь хэвлэлээр нэг гарч байсан залуу насны задгай намтар ч түүнд бий. Харин амьдралынхаа ханиар УИХ-ын гишүүн асан Ц.Дэмбэрэлцэрэнгийн хүү Д.Мөнх-Эрдэнэ хэмээх энэ чацархаг залууг сонгожээ. Цагтаа топ Ч.Туяацэцэг, Азийн хатан хаан Г.Оюунгэрэл нарын дунд хэрүүлийн алим чулуудаад амжсан тэрээр угаас загварын хүүхнүүдэд нугасгүй эрчүүдийн нэг гэнэ лээ. Ийн хэн хэн нь цуутай бол цуутай, дурсамжтай бол дурсамжтай хос залуус ханилан суугаад багагүй хугацаа өнгөрчээ. Загварын тайз болоод сэтгүүлзүйгээсээ эгнэгт холдсон М.Мөнхжаргалын тухайд хадам ээж Ц.Байгалмаагийнхаа удирддаг “City” дээд сургуульд сургалтын албаны даргаар ажиллаж байгаа аж. Мөн саяхан бизнесмэн хосууд Азийн орнуудаар аялан тоглолтоо хийж буй алдарт дуучин Женнифер Лопесийн “Dance again” тоглолтыг халуун ам бүлээрээ үзээд ирсэн байна.
Эх сурвалж: www.grandnews.mn