“Их дуулга” маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

“Их дуулга” маргааш эхэлнэ

“Их дуулга” маргааш эхэлнэ

Лондонгийн олимпийн оноо олгох ээлжит тэмцээний нэг “Их дуулга” маргааш Бразилд эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа, С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг, Д.Ганхуяг, М.Бундмаа  нарын шигшээ багийн тамирчид оролцоно. Тэмцээний оноолт цагийн зөрүүний улмаас яг одоогийн байдлаар гараагүй байна. Ямартай ч хамгийн сонирхолтой барилдаанууд маргааш буюу тэмцээний эхний өдөр болох бөгөөд эхний өдрийн тэмцээнд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, “Мастерс” тэмцээний аварга С.Мияарагчаа нар 66 кг-д, “Дэлхийн цом”-ын тэмцээний аварга Д.Төмөрхүлэг 60 кг-д, ОУХМ С.Ням-Очир 73 кг-д, М.Бундмаа 52 кг-д тус тус Бразилын татамид хүч үзэх юм.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж