Лондонгийн олимпийн оноо олгох ээлжит тэмцээний нэг “Их дуулга” маргааш Бразилд эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа, С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг, Д.Ганхуяг, М.Бундмаа нарын шигшээ багийн тамирчид оролцоно. Тэмцээний оноолт цагийн зөрүүний улмаас яг одоогийн байдлаар гараагүй байна. Ямартай ч хамгийн сонирхолтой барилдаанууд маргааш буюу тэмцээний эхний өдөр болох бөгөөд эхний өдрийн тэмцээнд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, “Мастерс” тэмцээний аварга С.Мияарагчаа нар 66 кг-д, “Дэлхийн цом”-ын тэмцээний аварга Д.Төмөрхүлэг 60 кг-д, ОУХМ С.Ням-Очир 73 кг-д, М.Бундмаа 52 кг-д тус тус Бразилын татамид хүч үзэх юм.
Б.ЭНХ
Холбоотой мэдээ