![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/10/54c2d4d3734aed59/50e9e6af1efc0d3doriginal.jpg)
Одоогийн байдлаар нийт их, дээд сургуулийн 60 хувь нь босго онооны шаардлагаа Боловсрол, шинжлэх ухааны яаманд ирүүлээд байгаа ажээ. Ирүүлсэн материалаас үзэхэд дийлэнх их, дээд сургууль, коллеж ерөнхий шалгалтын босго оноог 400-аас дээш тогтоосон байгаа тухай албаныхан мэдээлж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургууль, коллежийн саналыг судлан үзэж, 2013-2014 оны хичээлийн жилд элсүүлэх оюутны хяналтын тоог нэгдүгээр сард батлан гаргаж, нийтэд мэдээллэх ажээ. Элсэлтийн хяналтын тоог тогтоохдоо сургуулийн хүчин чадлыг харгалзахын хамт үндэсний эдийн засгийн хөгжлийн хандлага, эрэлт хэрэгцээг үндэслэхээр болсон байна.
У.БОЛОР